"Дүнжингарав" орчимд гарсан ослын дүгнэлт эцэслэн гарсны дараа жолооч нарыг яллагдагчаар татах эсэхээ шийднэ

"Дүнжингарав" орчимд гарсан ослын дүгнэлт эцэслэн гарсны дараа жолооч нарыг яллагдагчаар татах эсэхээ шийднэ

"Дүнжингарав" худалдааны төвийн замд байгалийн хий тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас гал гарч олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохироод байгаа билээ.

Уг хэргийн галын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, осол болсон өдөр "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, БХЯ-ны автомашин Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл тухайн хүмүүсийг яллагдагчаар татаагүй байгаа аж. Харин цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд ослын болон галын дүгнэлт эцэслэн гарсны дараа яллагдагчаар татах эсэхээ шийдэх аж. 

Ташрамд өгүүлэхэд, уг хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаасан Ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.