Ц.Амарсанаа мутай боксын дэлхийн аварга боллоо

Ц.Амарсанаа мутай боксын дэлхийн аварга боллоо

Тайландын Пукет хотод зохион байгуулсан Тулааны урлагийн VI их наадам Муай-Тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний 57 кг-ын жинд Ц.Амарсанаа өрсөлдөгчдөө ялж, аваргын алтан медаль хүртсэнээр Муай-Тай боксын хагас мэргэжлийн дэлхийн аварга боллоо. Сонирхуулахад, өнгөрсөн жил Муай-Тайн сонирхогчийн дэлхийн аварга болж байсан тэрбээр энэ удаа амжилтаа ахиулан хагас мэргэжлийн тэмцээнд түрүүлэв. Мөн Ц.Амарсанаа, “Энэхүү амжилтад хүрэхэд намайг бүх талаар дэмжиж тусалсан ах, эгч, багш дасгалжуулагч гэр бүл , найз нөхөд та бүхэндээ гүнээ талархаж байна. Илүү их хичээж улс орныхоо  нэрийг өндөрт өргөх болно” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.