Наурызын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааны түрүүг “Соната-9” автомашинаар байлахаар болжээ

Наурызын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааны түрүүг “Соната-9” автомашинаар байлахаар болжээ

Казах түмний Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан маргааш /2024.03.19/ "Монгол бөхийн өргөө"-нд болох гэж байна. Тэгвэл маргааш болох Наурызын баярын барилдааны түрүү бөхийг “Соната-9” маркын автомашинаар байлахаар болсон талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн жилийн тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж байсан бол Баян-Өлгийн бөхчүүдээс улсын өсөх идэр начин Н.Мустафа 2017 онд түрүүлж байжээ. Харин Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн энэ барилдааны үеэр Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө