“The Mongolz” өнөөдөр ОХУ-ын багтай тоглосноор, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

“The Mongolz” өнөөдөр ОХУ-ын багтай тоглосноор, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

Нэг сая гаруй ам долларын шагналтай "CS2"-ийн анхны “Мэйжор” тэмцээн Дани улсын Копенхаген хотноо өчигдөр/2024.03.17/ эхэлсэн. Уг тэмцээнд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн оролцож буй “The Mongolz” баг өчигдөр Турк улстай эхний тоглолтоо хийсэн ч 6-13 харьцаагаар хожигдсон юм.

Мөн дараагийн тоглолтоо Данийн "ESCSTATIC” гэх багтай хийсэн боловч ширүүхэн тулааны дараа 10:13 гэсэн харьцаагаар ялагдал хүлээж дахин хожигдох эрхгүй болсон билээ. Ийнхүү өнөөдөр 22:00 цагаас “The Mongolz” ОХУ-ын “AMKAL” багтай шийдвэрлэх тоглолтоо хийснээр цааш тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэх юм.

 Тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд БНХАУ-ын "Lynn Vision" баг эхний тоглолтдоо "HEROIC"-д хожигдсон ч хоёр дахь тоглолтдоо Бразилын "FURIA"-г буулган авч, шуугиан тариад байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө