ВИДЕО: Дуунаас хурдан нисдэг аппарат болох “ТА-1”-г амжилттай туршжээ

ВИДЕО: Дуунаас хурдан нисдэг аппарат болох “ТА-1”-г амжилттай туршжээ

АНУ-ын “Stratolaunch” компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан нисдэг аппаратын туршилт амжилттай болсон талаар компани цахим хуудсандаа мэдээлжээ. “TA-1” гэх туршилтын загварын нисдэг аппарат анхны нислэгийнхээ үеэр ойролцоогоор 6125 км\цаг хурдалсан байна.

Туршилтын гол зорилго нь уг аппаратыг “агаараас аюулгүй буулгах, хөдөлгүүрийг асаах, хурдаа авах, өндрөө тогтвортой авах, усан дээр газардуулах" байсан бөгөөд компаний зүгээс техникийн бусад үзүүлэлтүүдийнх нь талаар мэдээлээгүй байна. "ТА-1" бол “Stratolaunch” хувийн компанийн бүтээсэн өндөр хурдтай, АНУ-ын анхны нисдэг аппарат юм. “Стратолонч” компаний мэдээлснээр, 8.5 метр урт, 3.4 метр өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тонн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.