Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийж эхэлжээ

Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийж эхэлжээ

Хятад, Орос, Ираны тэнгисийн цэргийн “Далай тэнгисийн аюлгүй байдлын бүс-2024” сургууль Арабын тэнгисийн Оманы буланд эхэлжээ.

Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, гурван орны хамтарсан сургуулилалт баасан гараг хүртэл үргэлжлэх бөгөөд “далай тэнгисийн хамтын ажиллагааг бэхжүүлэх”, “бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг хамтран хамгаалах” зорилготой аж. Ираны төрийн мэдээллийн ИРНА агентлагийн мэдээлснээр, сургуулилалт мягмар гарагт эхэлсэн бөгөөд Пакистан, Казахстан, Азербайжан, Оман, Энэтхэг болон Өмнөд Африкийн төлөөлөгчид ажиглаж байна. Энэхүү сургуулилалт нь “бүс нутгийн аюулгүй байдал, түүний үндэс суурийг бэхжүүлэх, оролцогч орнуудын олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой” гэж тус агентлаг онцолжээ. Сургуулилалтын үеэр гурван орны тэнгисийн цэргүүд далайн дээрэмчидтэй тэмцэх тактик боловсруулахаас гадна, аврах ажиллагаа явуулах сургууль хийх юм байна.  Хятад улс уг сургуулилалтад эскадрын мина тээвэрлэгч "Өрөмч" хөлөг онгоц, “Линьи” харуулын хөлөг онгоц болон "Дунпинху" хөлөг онгоцыг илгээсэн байна. Сургуулилалтад гурван орны 20 гаруй хөлөг онгоц оролцож байна гэж Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлжээ.“Далайн аюулгүй байдлын бүс” сургуулилалтыг 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.