ВИДЕО: Оросын Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр өнөөдөр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, гал гарчээ

ВИДЕО: Оросын Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр өнөөдөр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, гал гарчээ

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын эрчим хүч, газрын тос боловсруулах үйлдвэрүүд нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр /2024.03.13/ ОХУ-ын Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, гал гарсан байна. Тус сүйрлийн улмаас хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Оросын эрх баригчид мэдээлжээ. 

Мөн өнөөдөр Воронеж мужид 30 гаруй, Брянскд найм, Белгород дор хаяж зургаа, Курск зургаа, Ленинград нэг нисгэгчгүй онгоцуудыг буудаж унагасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Харин өчигдөр /2024.03.12/ ОХУ-ын Орел болон Нижний Новгород мужийн Кстово хотын түлш, эрчим хүчний цогцолборын байгууламжууд руу нисгэгчгүй онгоцууд халдаж, гал түймэр гарчээ.

Эх сурвалж: Varlamov news