Бразилийн Рио де Жанейро хотод  буутай этгээд халдлага үйлдэж, 17 хүнийг барьцаалжээ

Бразилийн Рио де Жанейро хотод буутай этгээд халдлага үйлдэж, 17 хүнийг барьцаалжээ

Бразилийн долоон сая орчим хүн амтай Рио де Жанейро хотын Ново Рио автобусны төв зогсоол дээр мягмар гарагт халдлага гарсан байна. Буугаар зэвсэглэсэн этгээд автобусны зогсоол дээр байсан хоёр хүнийг буудаж шархдуулсан бөгөөд 17 хүнийг барьцаалжээ.

Рио де Жанейро хотын цагдаа нар хэрэг гарсан даруйд автобусны зогсоол дээр ирсэн ч гурван цаг орчмын дараа гэмт этгээдийг буулгаж аван, барьцааны иргэдийг эсэн мэнд сулласан юм. Одоогоор гэмт этгээдийн нэр, нас, зэрэг хувийн мэдээлэл болоод чухам ямар шалтгаанаар ийнхүү халдлага үйлдсэн тухай мэдээллийг олон нийтэд дэлгээгүй байна.

Халдлага болсон Ново Рио зогсоол нь өдөр тутам 38,000 хүн дайран өнгөрч, зорчдог Рио де Жанейрогийн автобусны гол хамгийн том зогсоол юм. Зэвсэгт этгээдүүд гэм зэмгүй иргэдийг барьцаалах явдал Рио де Жанейрод олонтаа тохиолддог. Тухайлбал 2019 онд хуурамч буугаар зэвсэглэсэн этгээд хотын гадна байдаг гүүрэн дээр автобусны зорчигчдыг барьцаалж байсан. Цагдаа нар барьцаалагчтай хэлэлцээр хийхийг дөрвөн цагийн турш оролдсон ч бүтэлгүйтсэн учраас мэргэн буудагчийн суманд оногдож нас барж байжээ. Хэдийгээр Рио нь Бразилийн алдартай хотуудын нэг боловч ядуурал хавтгайрч, нийгэм эдийн засгийн тэгш бус харьцаа нэмэгдсэн нь гэмт хэргийн түвшин нэмэгдэх гол шалтгаан болсорр байна. Хүн барьцаалах гэмт хэргээс гадна зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хууль бус мансууруулах бодистой хамааралтай хүчирхийллийн гэмт хэрэг их гардаг байна.