Тэйлор Свифтийн Сингапурт хийсэн тоглолтын үеэр тус улсыг зорих нислэг 186 хувиар нэмэгджээ

Тэйлор Свифтийн Сингапурт хийсэн тоглолтын үеэр тус улсыг зорих нислэг 186 хувиар нэмэгджээ

Алдарт дуучин Тейлор Свифтийн “Eras” аялан тоглолт гуравдугаар сарын 1-нээс 9-ний хооронд Сингапурт болж өнгөрсөн. Май банкны нэгэн эдийн засагчийн хийсэн тооцоогоор тус тоглолтыг 300 гаруй мянган хүн үзсэн бөгөөд үзэгчдийн 70 хувь нь хилийн чанадаас зорьж иржээ.

Мөн “Eras” аялан тоглолт Сингапурын эдийн засагт 225-300 сая долларын хөрөнгө оруулсан гэх тооцоо гарсан байна. Тус тоглолтыг бүх цаг үеийн хамгийн их орлого олсон, олон орны үзэгчдийг хамарсан тоглолт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн Сингапур дахь “Trip.com” аялал жуулчлалын платформын ерөнхий менежер Эдмунд Онгийн хэлснээр, 3-р сарын 1-ээс 9-ний хооронд бусад улсаас Сингапур руу ирэх нислэгүүд 186 хувиар нэмэгдэж, зочид буудлын захиалгууд бараг 5 дахин өссөн байна.

Тоглолтын дараа дуучин Тэйлор өөрийн инстаграм хуудсандаа “Бидний шоунд оролцохын тулд маш их хүчин чармайлт гаргаж, зорин ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тавдугаар сард дахин уулзья” хэмээн бичжээ.