Мияагино дэвжээний зарим бөх зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Мияагино дэвжээний зарим бөх зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан гаргасан.

Одоогоор тус дэвжээг Тамагаки удирдаж байгаа ба дээрх саналыг сонссон Мияагино дэвжээний бөхчүүд зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ сарын тэмцээн өндөрлөсний дараа Мияагино дэвжээнд харьяалагддаг бөхчүүдийг аль дэвжээнд хуваарилахыг шийдэхээр болсон. Тодруулбал, бөхчүүдийг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг Ошима дэвжээнд шилжүүлэх магадлалтай байгааг "Hochi News" сонинд өчигдөр мэдээлсэн юм.