Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан “Мияагино” дэвжээг хаахыг эсэргүүцсэн 6045 хүний санал цугларжээ

Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан “Мияагино” дэвжээг хаахыг эсэргүүцсэн 6045 хүний санал цугларжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан гаргасан.

Энэ шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр Мияагино дэвжээний үзэгч, дэмжигчид цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 6045 хүний гарын үсэг цугларчээ. Хэрэв санал өгч, гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 7500-д хүрвэл Мияагино дэвжээг хаах шийдвэрийг дахин хэлэлцэж магадгүй байна. Тус дэвжээний дэмжигч, үзэгчид "Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэргээс болж , Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад илүү хатуу шийтгэл гэж үзэж дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүйг мэдэгдье” гэж санал хураалтандаа дурджээ.