Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний өдрүүдэд болсон “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ.

40 улсын 1500 орчим тамирчин оролцсон тус тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсийн оюутан А.Эрмүүн алт, хоёр дахь өдрөө 50 метр өврөөр даллах сэлэлтээр дахин хүрэл медаль хүртсэн байна.

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн тамирчин С.Мөнх-Оргил 50 метр мэлхий сэлэлтээр мөнгөн медаль хүртжээ. Баянгол дүүргийн УССТ, ОБЕГ-н аврагч спорт хороо 120-р ангийн тамирчин,ахмад Ш.Даваадорж мөн 50 метр мэлхий сэлэлтээр уралдаж гараандаа түрүүлсэн байна.