ШУУРХАЙ: Хакүхо М.Даваажаргалын удирдаж байсан "Мияагино" дэвжээг хаах саналыг Японы сүмогийн холбоо хүлээн авчээ

ШУУРХАЙ: Хакүхо М.Даваажаргалын удирдаж байсан "Мияагино" дэвжээг хаах саналыг Японы сүмогийн холбоо хүлээн авчээ

Японы сүмо бөхийн удирдлагууд энэ сарын 8 /2024.03.08/-нд Осако хотод хуралдаж, хаврын барилдааны дараа Мияагино дэвжээг хаах талаар ярилцсан гэж Японы "Chiba nippo" хэвлэлд бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус саналыг Японы сүмо бөхийн холбоо хүлээж авчээ.

Энэ сарын тэмцээн өндөрлөсний дараа Мияагино дэвжээнд харьяалагддаг бөхчүүдийг аль дэвжээнд хуваарилахыг шийдэхээр болжээ. Тодруулбал, бөхчүүдийг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг Ошима дэвжээнд шилжүүлэх магадлалтай байгааг "Hochi News" сонинд онцолсон байна.

Өнөөдөр /2024.03.11/ Мияагино дэвжээний дэмжигч, ивээн тэтгэгчид дээрх саналыг эсэргүүцэн цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тодруулбал, "Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэргээс болж , "Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад илүү хатуу шийтгэл гэж үзэж дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүйг мэдэгдье” гэж санал хураалтандаа дурдсан байсан юм.