А.Эрмүүн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болжээ

А.Эрмүүн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болжээ

Эстони улсын Таллин хотод гуравдугаар сарын 04-09 өдрүүдэд “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн ороцлсон СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2-р курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин А.Эрмүүн аваргалжээ. Тэрбээр уг тэмцээнд 40 улсын 1500 орчим тамирчинтай оролцсоноос Монгол Улс болон Ази тивээ төлөөлөн Европын тамирчидтай өрсөлдөж дэлхийн аварга болжээ. Тус тэмцээний усны хэм +1.5 байдаг бөгөөд орон сууцны хүйтэн ус +12, харзны усны хэм +5 байдаг.