Өнөөдөр Хакүхо М.Даваажаргалын 39 насны төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргалын 39 насны төрсөн өдөр тохиож байна

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргалын 39 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1985 оны гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төржээ.

Одоогоос хоёр жилийн өмнө “Мияагони” дэвжээний багш болсон ч түүний шавь болох Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа хүчирхийлэл үйлдсэн хэргээр цол буурч, дэвжээгээ түр өөр хүнд шилжүүлээд байгаа юм. Цаашлаад “Мияагони” дэвжээг хааж, бөхчүүдийг өөр тийш нь тарааж байрлуулахаар болоод байгаа ч өнөөдрөөс эхлэн дээрх саналыг эсэргүүцсэн “Мияагони” дэвжээний үзэгч, дэмжигчид цахим санал хураалт явуулж эхлээд байгаа юм.