ВИДЕО: Жүжигчин Жон Сина шагнал гардуулах үедээ тайзан дээр чармай нүцгэн гарч иржээ

ВИДЕО: Жүжигчин Жон Сина шагнал гардуулах үедээ тайзан дээр чармай нүцгэн гарч иржээ

96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2024.03.11/ АНУ-ын Лос Анжелас хотын Долби театрт Улаанбаатарын цагаар 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Наадмын хөтлөгчөөр Жимми Киммел дөрөв дэх удаагаа ажиллаж байгаа юм.

Жил бүрийн шагнал гардуулах ёслолын үеэр анхаарал татсан, сонирхолтой зүйлс их болж өнгөрдөг бөгөөд энэ жил жүжигчин Жон Сина үзэгчдийг хөгжөөв. Тэрээр “Шилдэг хувцасны загвар” шагналыг гардуулахаар тайзан дээр гарч ирэх үедээ ямар ч хувцасгүй, чармай нүцгэн байсан бөгөөд биеийн доод хэсгээ “Шилдэг хувцасны загвар” гэсэн дугтуйгаар халхлан гарч иржээ.

Хөтлөгч Жимми Киммел түүнийг зарлахдаа “Өнөөдөр энэ тайзан дээгүүр нэг нүцгэн эр гүйнэ гээд та нар төсөөл дөө. Галзуу биш гэж үү" хэмээхэд Жон Сина тайзны булангаас цухуйж, "Энэ чинь дээд зэргийн арга хэмжээ шүү дээ. Би нүцгэн гүйхийг хүсэхгүй л байна. Ийм утгагүй санал дэвшүүлснийхээ төлөө та ичих учиртай. Эрэгтэй хүний нүцгэн бие бол тоглоом биш" гэж хэлжээ.