“Мияагино” дэвжээг хаах саналыг эсэргүүцэн, цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ

“Мияагино” дэвжээг хаах саналыг эсэргүүцэн, цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагони дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан гаргасан.

Тэд энэ сарын 8-нд Осако хотод хуралдаж, хаврын барилдааны дараа Мияагони дэвжээг хаах талаар ярилцсан гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Тэгвэл Мияагони дэвжээний дэмжигч, ивээн тэтгэгчид дээрх саналыг эсэргүүцэн цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, "Шавь бөхийн үйлдсэн зодооны хүчирхийллийн хэргээс болж , "Мияагино дэвжээг хаах тухай Японы сүмогийн холбооны шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна. Өмнө нь төстэй дуулиан дэгдээсэн хэргүүдэд авсан шийдвэртэй харьцуулахад илүү хатуу шийтгэл гэж үзэж дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүйг мэдэгдье” гэж санал хураалтандаа дурджээ.

Энэ талаар Мияагони дэвжээний одоогийн багш Тамакаги ярихдаа "Дэвжээг хаах талаар асуудал яригдсан ч одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Мияагони одоохондоо тогтвортой байгаа. Хэрвээ хаах юм бол ирэх дөрөвдүгээр сараас эхлэн тус дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээнд хуваарилан тараах болно" гэж мэдэгдсэн юм. Мөн Мияагони дэвжээнд харьяалагддаг бусад сүмочид болох Энхо, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нарыг Хакүхогийн байхгүй дэвжээнд оруулж, салгах шийдэлд хүрчээ.