ВИДЕО: Амандаа бийр зуун зураг зурж, 1 сая гаруй ам.долларын орлого олсон "Пигкассо" гэх гахай үхжээ

ВИДЕО: Амандаа бийр зуун зураг зурж, 1 сая гаруй ам.долларын орлого олсон "Пигкассо" гэх гахай үхжээ

Амандаа усан будгийн бийр зуугаад хийсвэр зураг зурдаг байсан "Пигкассо" хэмээх нэртэй гахай найман настайдаа архаг ревматоид артрит өвчний улмаас өчигдөр /2024.03.08/ үхсэн талаар гахайн эзэн Daily Mail сувагт ярьжээ. 

Тодруулбал, "Пигкассо" нэртэй гахайн эзэн Жоан Лефсон хэлэхдээ, "гахай нядалгааны газраас Пигкассог аварч, Өмнөд Африкийн Франшхоек хотын дархан цаазат газарт аваачсан. Харин тус газарт очоод "Пигкассо" нэртэй гахай зураг зурж, 1 сая гаруй ам.долларын орлого олсон. Энэ мөнгөөр ​​түүнд зориулан хоол хүнс худалдаж авч мөн ажилтнуудын цалин, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөр болон бусад зардалд зарцуулж байсан" ярьжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

1 минутын өмнө