Монгол улс марафон гүйлтийн төрлөөр олимпийн эрхээ авлаа

Монгол улс марафон гүйлтийн төрлөөр олимпийн эрхээ авлаа

Японы нийслэл Токио хотод өчигдөр /2023.03.03/ болсон "Токио-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 секундээр барианд орж "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзолоо хангажээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна. Ингэснээр Азийн аварга Г.Хишигсайхан Монголын марафончдоос "Парис 2024" олимпын эрх авсан анхны тамирчин болж байгаа юм.

.