Төмөр замын салбарт зориулан 21 зүтгүүрийг энэ онд багтаан оруулж ирнэ

Төмөр замын салбарт зориулан 21 зүтгүүрийг энэ онд багтаан оруулж ирнэ

Манай улс энэ онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээ 21 зүтгүүрээр нэмэхээр болжээ. Тодруулбал, Тавантолгой төмөр замд АНУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүр, ОХУ-аас 5 зүтгүүрийг энэ оны гуравдугаар улиралд оруулж ирэхээр болсон байна.

Түүнчлэн, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км барилгын ажлыг эхлүүлэхийг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.