Монгол улсын хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол улсын хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

  1. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН:

Ерөнхий чиг үүрэг: Банкны үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг байнга зохион байгуулах, гадаад дотоод сүлжээн дэх мэдээллийн урсгалыг хянаж, эмзэг байдлыг илрүүлэх, мэдээллийн нууцлал, хамгаалалтыг тогтмол сайжруулах, эрсдэлгүй байнгын хэвийн ажиллагааг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, компьютер, программ хангамж, систем хамгааллын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Программчлалын хэлний чиглэлээр мэргэшсэн;
  • Мэргэжлийн чиглэлээр 6-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Системийн аюулгүй байдал, эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх чадвартай;
  • Мэдээллийн технологи, аюулгүй байдлын чиглэлээр сертификат эзэмшсэн бол давуу тал болно.
  1. ЭРСДЭЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:

Ерөнхий чиг үүрэг: Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Зээлийн үйл ажиллагаа, зээлийн эрсдэлийн удирдлага, тусгай активын чиглэлээр мэргэшсэн;
  • Банк, санхүүгийн байгууллагад эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлагатай;
  • Зээлийн эдийн засагч чиглэлээр ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Мэдээлэл цуглуулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS excel программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
  • Багаар ажиллах ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Төрөл: Бүтэн цагийн

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих: [email protected]

Утас: (976)-11-7013-0516 /528/           

Факс: (976)-11-7013-0602




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө