Сингапур улс Тайлор Свифтийн тоглолтыг зохион байгуулах онцгой эрх авчээ

Сингапур улс Тайлор Свифтийн тоглолтыг зохион байгуулах онцгой эрх авчээ

Америкийн поп од Тэйлор Свифтийн аялан тоглолтыг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт дангаар зохион байгуулах эрхийг Сингапурын эрх баригчид авсан тухай Тайландын ерөнхий сайд гомдолложээ.

Сингапурын эрх баригчид энэ эрхийг авахын тулд $2-$3 саяын хөнгөлөлт үзүүлснийг тоглолтыг хариуцагч AEG компани өөрт нь мэдээлсэн тухай Тайландын ерөнхий сайд Сретта Тависин ярьсан байна.

Т. Свифт ирэх сард Сингапурын 55,000 хүний суудалтай Үндэсний Стадионд зургаан удаа тоглох юм.“Өнгөрсөн онд Свифтийн “Eras Tour” аялан тоглолт Зүүн Өмнөд Азийн орнуудаас зөвхөн Сингапурт болох хуваарь зарлагдсан нь түүний фэнүүдийг гонсойлгосон юм.

Хэдий тийм ч уг тоглолтын тасалбар эрт дуусаж, бүс нутгийн фэнүүд Сингапурыг зорих бэлтгэлээ базааж эхэлсэн байна.Тэдний зарим нь агаар, ус, газраар олон унаа дамжиж ирэхээр төлөвлөжээ.Зүүн Өмнөд Азид поп одын олон сая фэн байдаг. Тухайлбал Филиппиний Кезон хот Свифтийн дууг хамгийн олон сонссон үзүүлэлтээр Spotify стриминг платформд дэлхийн хотуудын тав дугаарт бичигддэг юм.Свифтийн тоглолт тухайн улсын аялал жуулчлалын салбарт томоохон сэргэлт авчрах нь тодорхой байгаа.
Тайландын ерөнхий сайдын мэдэгдлээс өмнө Свифтийн фэнүүд Сингапураас өөр улсад тоглолт зохион байгуулагдахгүй болсныг улс төрийн тогтворгүй байдал, исламын экстремизм, зам тээврийн дэд бүтцийн сул хөгжил зэрэг бусад шалтгаануудтай холбон таамагласан байна.