БҮТ: 2026 оноос ЭЕШ-ын журамд өөрчлөлт орно

БҮТ: 2026 оноос ЭЕШ-ын журамд өөрчлөлт орно

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын талаар мэдээлэл өглөө.
 
Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат "2026 оноос ЭЕШ-ын журамд өөрчлөлт орно. Төгсөгчдөд бэлдэх хугацаа өгөх үүднээс хоёр жилийн өмнө албан ёсоор мэдэгдэж байгаа. Орох өөрчлөлтийн талаар товчхон дурьдвал, суралцах чадварын шалгалт, судлагдахууны хоёр түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалтыг сонгон өгөх боломжийг бүрдүүлж өгнө. Суралцах чадварын шалгалтыг шалгуулагч бүр заавал өгөх бөгөөд одоогийн Монгол хэл, бичгийн шалгалттай адилхан босго оноогоо даваагүй тохиолдолд дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болох юм байна" гэлээ.