Л.Ганбат: Элсэлтийн шалгалтын сонгох хичээл дээр эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нөлөөхгүй байхыг хүсч байна

Л.Ганбат: Элсэлтийн шалгалтын сонгох хичээл дээр эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар нөлөөхгүй байхыг хүсч байна

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг хойшлуулсан талаар өнөөдөр /2024.02.19/ мэдээлэл хийж байна.

 БҮТ-ийн захирал Л.Ганбат "Элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэл энэ сарын 15-нд эхлэх байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад  нэмэлт өөрчлөлт орох талаар боловсролын яамнаас мэдэгдсэн. Бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-нд эхэлж дөрөвдүгээр сарын 26-ны 18.00 цагт дуусна.

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулсанаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлнэ. Монгол хэл бичгийн шалгалт гар ажиллагаа ихтэй учраас мэргэжлийн багш нар шаардлагатай байдаг. Өмнө нь ЭЕШ гэдэг байсан бол одоо албан ёсны нэршил нь Элсэлийн шалгалт нэртэй болсон. Монгол хэл, Англи хэл, Физик, Математик, Орос хэл, Биологи, Түүх, Нийгэм судлал, Газар зүй, Хими зэрэг үндсэн хичээлүүдээр тухайн суралцагч ямар хичээлээр суралцах гэж байгаагаа сонгон хамгийн ихдээ 10 хичээл хамгийн багадаа хоёр хичээл сонгоно. Элсэлтийн шалгалтанд хөндлөнгөөс эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч сонгох мэргэжил болон хичээлүүд дээр нөлөөхгүй байхыг хүсч байна" гэлээ.

Мөн тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Өргөдөл хүсэлт, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт зэрэг бичиг баримт бүртгүүлнэ. Элсэлтийн шалгалт зохион байгуулах олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа мөн өнөөдрөөс эхэлж байна. Монгол хэл бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар зөв бичих чадвар эх зохион найруулан бичих чадвар гэсэн үндэсний бичгээр унших чадвар гэсэн 4 агуулгын хүрээнд явагдана. Монгол хэл, бичгийн үндэсний босго оноо 400 байна. Шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Монгол хэл бичгийн шалгатын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын хүртэлх хоногийн дотор мэдээлнэ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусна" гэдгийг тодотголоо.