"Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд инфляци 7.6 хувиар өссөн" гэж ҮСХ-ноос мэдээллээ

"Энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд инфляци 7.6 хувиар өссөн" гэж ҮСХ-ноос мэдээллээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.

Тэрээр “ Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 7.6 хувиар өссөн  байна. Өмнөх сараас 0.8 хувиар өсжээ. Өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурсан байна. Улсын хэмжээнд инфляцийн түвшин 7.6 хувьтай гарахад хүнсний бараа ундаа, усны үнийн өсөлт 3.2 нэгж хувь буюу 43%, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.7 нэгж хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.6 хувиар үнийн өсөлтөнд тус тус нөлөөлсөн  байна.

Инфляци өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнд хонины мах, гурил, гуанзны хоолны үнэ, сүү, талх, пиво, их дээд сургуулиудын сургалтын төлбөр зэрэг нийт 10 бараа, бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд эдгээр нь нийт инфляцийн 34.6 хувийг тайлбарлаж байна.

Экспорт 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллараар өсөхөд нүүрс 240.5 сая ам доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 21.3 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.