БШУЯ: Сурагчдын хаврын амралтад зохицуулалт хийнэ. Харин даваа гарагт хичээлийг цахимд шилжүүлэх эсэхээр ярилцаагүй байна

БШУЯ: Сурагчдын хаврын амралтад зохицуулалт хийнэ. Харин даваа гарагт хичээлийг цахимд шилжүүлэх эсэхээр ярилцаагүй байна

Ирэх долоо хоногийн даваа гарагт /2024.02.19/ нийслэл Улаанбаатар хотод -21-38 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж буй.

Цочир хүйтрэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх саналыг зарим иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд гаргаад байна. Мөн өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор сурагчдын хаврын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж, уян хатан зохицуулалт хийх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байдаг. 

Энэ талаар БШУ-ны яамнаас тодруулахад "Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг ярьсан. Гэхдээ хүсэлт ирүүлээгүй байгаа учир Боловсролын яамны түвшинд ярилцаагүй байна. Хүсэлт ирүүлбэл ярилцаж, тодорхой шийдвэр гаргана. Хаврын амралтад зохицуулалт хийх шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргана" гэлээ. 

Тодруулбал, өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм. 




Өнөөдөр тахиа өдөр

42 минутын өмнө