"Судалгаанд хамрагдсан 7 суралцагч тутмын 1 нь согтож үзсэн, хоёр суралцагч тутмын 1 нь өөрийнх нь санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй" гэж хариулжээ

"Судалгаанд хамрагдсан 7 суралцагч тутмын 1 нь согтож үзсэн, хоёр суралцагч тутмын 1 нь өөрийнх нь санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй" гэж хариулжээ

ХНХЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгээр “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгаа зохион байгуулж, үр дүнгийн тайланг өнөөдөр /2024.01.29/ танилцууллаа. 

Тус судалгаанд ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3750 суралцагчийг хамруулж, тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн байна. Сонирхуулахад,  Ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг бөгөөд гурван суралцагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан, таван суралцагч тутмын 2 нь хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон, эрэгтэй 10 суралцагч тутмын 6, эмэгтэй 10 суралцагч тутмын 9 нь дотны найзтай, эмэгтэй 5 суралцагч тутмын 1, эрэгтэй 7 суралцагч тутмын 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан гэв. 

Харин 10 суралцагч тутмын нэг нь сүүлийн 1 сард янжуур тамхи татсан, дөрвөн суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан, 7 суралцагч тутмын 1 нь согтож үзсэн, хоёр суралцагч тутмын 1 нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй, гурван суралцагч тутмын 1-ийн эцэг, эх, асран хамгаалагч нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт мэдээгүй байсан гэж хариулжээ.