Цагаан сарын өдрүүдэд оюутнуудын хичээлийг цахимд шилжүүлнэ

Цагаан сарын өдрүүдэд оюутнуудын хичээлийг цахимд шилжүүлнэ

Цагаан сарын баяр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй. Энэ жилийн хувьд шинийн 1-3-ний бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням, Даваа гаригт таарч байна. Орон нутгийн оюутнуудад энэ нь хүндрэлтэй байгааг уламжилж их, дээд сургуулийн захиргаанаас дотоод зохицуулалт хийж эхэлжээ.

Энэ хүрээнд Монгол Улсын их сургууль цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Улсын бусад их сургуулиудтай холбогдоход дотоод зохицуулалт хийх бол ирэх долоо хоногоос оюутнуудын саналд тулгуурлаж шийдвэрлэх аж.

МУИС-ийн захиргаа “2024 оны хоёрдугаар сарын 02-12-ны өдрийн лекц, семинарын хичээлийг цахимаар (Microsoft Teams) орохоор болсон. Дээр дурдсан өдрүүдийн лабораторийн зарим хичээлийг 2-4 дүгээр сарын Бямба гаригуудад тодорхой хуваарийн дагуу танхимаар нөхөж орно. Хичээл 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс танхимаар хэвийн хичээллэнэ. Лабораторийн хичээлийн нөхөх хуваарийг жич оруулна” гэжээ.