Боловсролын багц хууль Баян-Өлгий аймагт хэрэгжихгүй байгааг бага ангийн багш З.Раушан эсэргүүцэж, өлсгөлөн зарлажээ

Боловсролын багц хууль Баян-Өлгий аймагт хэрэгжихгүй байгааг бага ангийн багш З.Раушан эсэргүүцэж, өлсгөлөн зарлажээ

Баян-Өлгийн аймгийн Өлгийн сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн бага ангийн багш З.Раушан Боловролын багц хууль Баян-Өлгий аймагт хэрэгжихгүй байгаа эсэргүүцэж, Өлгий сумын төв талбайд суулт зарлаж, улмаар өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ.

Түүний хувьд Бахян-Өлгийн аймагт боловсролын асуудлаар өнгөрсөн намар шаардлага хүргүүлсэн. Энэ үед Боловсролын газрын дарга хариу хүргүүлсэн боловч одоо болтол биелэгдээгүй олон зүйлс байна аж. Тэрбээр, "Сүүлийн үед Баян-Өлгий аймгийн боловсролын системд олон ойлгомжгүй зүйл гараад байгаа. Тухайлбал цэцэрлэгийн ажилтан байсан хүмүүсийг нэмэлт бүлэг нэртэйгээр өөр газар аваачиж, ганц ч хүүхэдгүй суулгаж байгаа асуудал ч бий. Миний суулт зарлаж байгаа хамгийн гол шалтгаан нь нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байгаа боловсролын багц хуулийг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхийг боловсрын сайд Л.Энх-Амгалангаас шаардаж байна. Үнэхээр хэрэгжүүлж эхэлсэн л бол хэрэгжилтдээ хяналт тавь. Баян-Өлгий аймагт ирж боловсролын ажилтай биеэр танилцахыг шаардаж, суулт зарлаж байна” гэсэн юм.

Одоогийн байдлаар түүний бие сайнгүй байгаа бөгөөд суулт зарлаад зургаа хоног, өлсгөлөн зарлаад нэг хоног өнгөрч байгаа аж.