ВИДЕО: Монгол Улсын гавьяат багш Х.Цоохүүд шавь нар нь эмээл, хазаартай морь бэлэглэжээ

ВИДЕО: Монгол Улсын гавьяат багш Х.Цоохүүд шавь нар нь эмээл, хазаартай морь бэлэглэжээ

Монгол Улсын гавьяат багш, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүгийн нэрэмжит баруун бүсийн таван аймгийн физикийн III олимпиад Увс аймгийн Өмнөговь суманд болж байна. Уг олимпиадын нээлтийн үйл ажиллагааны үеэр Х.Цоохүү багшийн шавь нар эмээлтэй, хазаартай морийг түүнд бэлэглэжээ.

Онолын физикч, Шинжлэх ухааны доктор Хинаятын  Цоохүү багш нь:

  • 1950 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн
  • 1974 онд МУИС-ийн Физикийн ангийг төгссөн
  • 1979-1982 онд Ломонсовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн аспирантурт суралцсан.
  • 1982 онд Физик-математикийн ухааны дэд доктор
  • 1996 онд Шинжлэх ухааны доктор
  • 1974-2001 онд МУИС-д Физикийн багш, Онолын физикийн тэнхимийн эрхлэгч, Физикийн салбарын эрхлэгч
  • 2001-2009 онд Шинжлэх ухаан технологийн сангийн захирал
  • 2009-2011 онд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн  бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ. Тэрээр 2012 оноос МУИС-ийн Онолын физикийн тэнхимд профессор багшаар эргэн ажиллаж байгаад 2015 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.    

Х.Цоохүү багш нийт 280 орчим бүтээл туурвисан. Орос, Англи хэлтэй.Мөн түүний гардан удирдсан шавь нараас нь 18 нь дэд доктор, хоёр шинжлэх ухааны доктор төрсөн бол 14 нь гадаад улсад эрдэм шинжилгээний ажил хийж байна.

Г.ЭНХЗУЛ