Дунд, ахлах ангийн сурагчид Даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Дунд, ахлах ангийн сурагчид Даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн /6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны Даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлнэ.

1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ. ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм.