Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг Монгол Улс дотооддоо авч эхэллээ

Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг Монгол Улс дотооддоо авч эхэллээ

Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-наас эхлэн манай улс дотооддоо авч эхэллээ.

Тухайн шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулсан, бие даасан, тогтвортой, чанартай шалгалтыг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний  удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой юм.