Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн шалтгаант хатгаагаар 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн шалтгаант хатгаагаар 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үеийн өвчлөлтэй холбоотой мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал дараах мэдээллийг өгсөн юм.  

Тэрбээр, "ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал,

  • Томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчний 102
  • КОВИД-19-ийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол
  • Сүүлийн үед сал хин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор 72 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Эрчимт эмчилгээний тасагт томуугийн шалтгаантай гурван үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа. ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа" гэв. ХӨСҮТ-д 550 ор байдгаас 250 нь сүрьеэгийн өвчинд үлдсэн нь бусад халдварт өвчинд хэрэглэгддэг.