ТОДРУУЛГА: Буруу тариа хийлгэсэн гэх 17 хүүхдийн биеийн байдал сайжирч, өнөөдрөөс эмнэлгээс гарч эхэлсэн

ТОДРУУЛГА: Буруу тариа хийлгэсэн гэх 17 хүүхдийн биеийн байдал сайжирч, өнөөдрөөс эмнэлгээс гарч эхэлсэн

Яармагийн 300 ортой эмнэлэгт энэ сарын 23-ны өдөр бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсний улмаас биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэрэг гарсны маргааш тус эмнэлгээс хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болсон гэж мэдээлж байсан юм. Гэвч хүүхдүүдийн биеийн байдал дахин муудсан гэх мэдээлэл өнөөдөр /2023.11.28/ гарсан.

Энэ талаар прокуророос тодруулахад, "Хүүхдүүдийн бие байдал дордсон асуудал гараагүй. 1 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхээр Эх нялхасын төвд шилжүүлсэн. Бусад хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирч, өнөөдрөөс  эмнэлгээс гарч байна. ХУД-ийн ЦГ-ын 2-р хэлтсээс хэргийн МША явуулж байгаа" гэв.