ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний хавдар ихсэж, өнөөдрийн байдлаар 72 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний хавдар ихсэж, өнөөдрийн байдлаар 72 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэд, өвчлөлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өнөөдөр ХӨСҮТ-ийн хэмжээнд нийт 449 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 тохиолдол нь томуу төст өвчин, хатгаа эзэлж байна. Мөн ковид вирусийн шалтгаант өвчний 19 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гадна салхин цэцэг өвчний хавдар ихсэж байгаатай холбоотой 72 үйлчлүүлэгч байгаа. Томуу өвчний ихэвчлэн илрэх шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурах, хоолой өвдөж, бачуурах болон хордлогын шинж тэмдгүүд илэрнэ” гэлээ.

ҮЗЭХ: