БНХАУ-д амьсгалын замын өвчин гарсан тул тус улсад зорчсон иргэд 7-21 хоног биеэ чагнаж, ЭМБ-д хандахыг зөвлөлөө

БНХАУ-д амьсгалын замын өвчин гарсан тул тус улсад зорчсон иргэд 7-21 хоног биеэ чагнаж, ЭМБ-д хандахыг зөвлөлөө

ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер  өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд “манай улсын хойд Бээжин, Манжуур зэрэг нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна” гэсэн мэдээллийг ДЭМБ-д хүргэсэн. Улмаар ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 22-нд нэмэлт тодруулгыг өгөх хүсэлт тавьсны дагуу нэг өдрийн талаар эл өвчний талаарх нэмэлт тодруулга гарсан. Тус тодруулгад, БНХАУ-д хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн. Түүнчлэн уушгины хатгаа үүсгэдэг ковидын халдвар зэрэг нь зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн. Харин тус өвчний шалтгааныг энэ хавар БНХАУ-д цуцлаад буй ковидын хоригтой холоотойгоор өвчлөл нэмэгдэж байна гэсэн тайлбарыг өгсөн. 

Уушгины хатгалгаа гэх өвчлөл нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл шинэ төрлийн вирус биш. Одоогоор ямар нэгэн шинэ төрлийн халдварт хатгалгаа бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг БНХАУ-аас өгч байна.

Энэ өвчин нь насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр тусдаг. 0-5 хүртэлх насны хүүхэд уг хатгалгааг авбал хүндрэл эрсдэлтэй байдаг байна.

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Арваннэгдүгээр сарын 24 –ны өдөр түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Мөн өчигдөр /2023.11.27/ явцын эрсдэлийн үнэлгээг олон байгууллагын оролцоотойгоор хийхэд мөн дунд гэсэн хариу гарсан. Цаашид бид энэ талын ажлыг шат дараатай хянаад явна.

Шинж тэмдгийн хувьд ханиалгах, халуурах, зарим тохиолдолд хүүхдийн чихний үрэвсэл болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Бидний хийсэн эрсдэлийн үнэлгээгээр БНХАУ руу хилээр зорчиход нээлттэй. Гэхдээ тус улсад зочлоод ирсэн тохиолдолд 7-21 хоног өөртөө ямар нэг амьсгалын замын уушгины хатгааны шинж тэмдэг илэрсэн эсэхийг тандаж, илэрсэн тохиолдолд ЭМБ-д яаралтай хандахыг зөвлөж байна. 

ҮЗЭХ: