Э.Энхсайхан Монголын биатлончдын түүхэнд дэх анхны Ази тивийн аварга боллоо

Э.Энхсайхан Монголын биатлончдын түүхэнд дэх анхны Ази тивийн аварга боллоо

Казахстаны Шучинск хотод Биатлоны зуны Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 31-нд эхэлсэн.

Тус АШТ-д Монгол, Казахстан, Кыргызстан, Энэтхэг, БНСУ гэсэн 5 орны тамирчид өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний Эхний өдөр ОУХМ Энхбатын Энхсайхан залуучуудын 12.5 км-ын ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль хүртсэн юм.

Түүний хувьд өчигдөр /2023.09.01/ залуучуудын 7.5 км-ын супер спринт төрөлд өрсөлдөж (4+0) 22:39:5 минутын амжилтаар алтан медаль хүртлээ. Энэ зайнд 25 биатлонч уралдсан бөгөөд Э.Энхсайхан Монголын биатлончдын түүхэнд дэх анхны Ази тивийн аварга болов.