FIFA 3x3 “Sukhbaatar challenger-2023” тэмцээн болно

FIFA 3x3 “Sukhbaatar challenger-2023” тэмцээн болно

Энэ сарын 12,13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд(хүүхдийн парк) FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээн болно.

Тэмцээнд Хятадын Бээжин, Бельгийн Антверп тэргүүтэй зургаан улсын 13 баг өрсөлдөх юм. Манай Улсаас “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, ”Амгалан”, “Завхан Сайнскор”, “Зайсан МИГ даатгал” гэсэн таван баг оролцоно. Тус тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан багууд аравдугаар сард зохион байгуулагдах "FIBA 3X3 Amsterdam Masters-2023" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.