М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам энэ сарын 11-нд болж, 128 бөх барилдана

М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам энэ сарын 11-нд болж, 128 бөх барилдана

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цолтон болсон билээ.

Тэгвэл М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх "Арслан цолны мялаалга наадам"-ыг наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хурдан, их нас, дааганы уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөсөн байна.