ШУУРХАЙ: Туул голын усны түвшин 311 см-д хүрч, 1966 оны үерийн түвшинд хүрээд байна

ШУУРХАЙ: Туул голын усны түвшин 311 см-д хүрч, 1966 оны үерийн түвшинд хүрээд байна

Туул голын усны түвшин дээшилсэнтэй холбогдуулж хаалт босгох, хамгаалалтын далан хүчитгэх ажлууд явагдаж байна. Тодруулбал, Туул голын эргийн урт 27 км үргэлжилдэг. Үүнээс ус халих эрсдэлтэй байршлуудад нийт 700 гаруй метр хамгаалалтын далан хийж, хүчитгэж буй юм. 

1966 оны долоодугаар сарын 10-11-нд төвийн бүсийн нутгаар хоёр хоног ширүүн бороо орж, жилийн дундаж тунадасны 30 орчим хувьтай тэнцэх хур тунадас буун, нийслэл орчмын голууд үерлэж, хот үерт автаж, энэ үеэр Туул голын усны түвшин 311 см-т хүрч байсан аж. Тэгвэл НЗДТГ-ын албаны эх сурвалжийн дөнгөж сая мэдээлж буйгаар, “Туул голын түвшин өнгөрсөн шөнийн байдлаар 02:00 цагт 301 см, 04:00 цагт 308 см, 06:00 цагийн байдлаар 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см-ээр давсан” гэж мэдээллээ.