Улаанбаатарт бороо орно, 18 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орно, 18 градус дулаан байна

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгороор +25...+30 градус, Алтайн өвөр говиор +30...+35 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.