Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.