Шадар сайд С.Амарсайханг гүтгэж, доромжилсон хэргээр 500 мянгаар торгох ял шийтгэгдсэн сэтгүүлч Т.Шинэбаяр давж заалдах гомдол гаргажээ

Шадар сайд С.Амарсайханг гүтгэж, доромжилсон хэргээр 500 мянгаар торгох ял шийтгэгдсэн сэтгүүлч Т.Шинэбаяр давж заалдах гомдол гаргажээ

Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, улмаар шүүхээс түүнд 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон. 

Тэгвэл сэтгүүлч Т.Шинбаяр шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг удахгүй Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэх аж. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө