Төрийн болон орон нутгийн өмчит амралтыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгоно

Төрийн болон орон нутгийн өмчит амралтыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгоно

Засгийн газрын өнөөдрийн / 2023.05.31/ ээлжит хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах эрхийн өдөрт зориулж хэд, хэдэн шийдвэрийг гаргасан байна.  

Тодруулбал, 

Нэгдүгээрт, хүүхдийн зуслангийн хүртээмж муу байгаа тул төрийн болон орон нутгийн өмчит амралт, зуслангуудыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгон зохион байгуулах.

Хоёрдугаарт, 2002-2009 онд 12 хүүхдийн зуслан хувьчлагдсан. Гэвч газраа зарсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн зэрэг гомдол их ирдэг. Иймд тэдгээрийг шалгаж, тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Төрийн байгууллагуудын дэргэдэх амралт сувилалуудыг Найрамдал зуслангийн удирдлага, зохион байгуулалтад шилжүүлж хүүхдийн зуслан болгохоор шийдвэрлэсэн байна. 

Гуравдугаарт, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн хөгжлийн төлөө бус хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага болсон гэж үзжээ. Улмаар тус агентлагийг Хүүхдийн төлөө агентлаг болгон шинэчилж, үүнд нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтын оролцоог хангахаар болсон байна.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө