Д.Амарбаясгалан: Төсвийн орлого давж биелсэн тул төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмнэ /LIVE/

Д.Амарбаясгалан: Төсвийн орлого давж биелсэн тул төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмнэ /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудал хэлэлцэгдэн, шийдэгдэж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьд хүрч, уналтад орж байсан. Засгийн газа эдийн засгийн талаа оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 2022 онд +4.8 хувь болж эдийн засаг өссөн. Өмнөх оныхоос 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн.

2022 оны намар Монгол Улсын эдийн засаг хүндхэн болж, гадаад, дотоодод өрийн дарамт бодитоор тулгарсан. Ийм үед Засгийн газраас валютын орлого нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэл барииталж ажилласан. Үр дүнд 2022 оны 4-р улиралд эдийн засаг сэргэж, өрийн дарамтаас гарах бодит боломж бүрдсэн. 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн. Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 увьд хүрсэн. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт гэсэн дүн гарлаа.

Төсвийн орлого давж биелсэн учир сүүлийн хоёр жил нэмээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэх шийдвэрийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Засгийн газраас төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварын сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Энэ дагуу сарын өмнө Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, ҮАБЗ-д танилцуулж зөвлөмж гарсан. Үүний дагуу Монгол Улсын нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх зөвлөмж гарсан. Тиймээс үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтй иргэн төрд ажиллах уян хатан зохицуулалтыг оруулж өгнө" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө