Таэквондогийн дэлхийн аваргыг Н.Гэрэлмаа, М.Ариунболд нар шүүнэ

Таэквондогийн дэлхийн аваргыг Н.Гэрэлмаа, М.Ариунболд нар шүүнэ

Казахстан Улсын Астана хотод “ITF” буюу Олон улсын таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн болно.

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй шүүгч М.Ариунболд, Н.Гэрэлмаа нар дэнслэнэ. Тэд өчигдөр албажиж албан ёсны шүүгчээр сонгогдсон захиаг “ITF”-оос Олон улсын таэквондогийн Монголын холбоонд ирүүлсэн байна. Казахстанд болон ДАШТ-д Монгол Улсаас гурван дасгалжуулагч, 38 тамирчин, албаны хүмүүс гэсэн нийт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө