Ц.Даваасүрэн: Иргэдийн дийлэнх гишүүдийн тоо нэмэх болон намын жагсаалтыг дэмжээгүй тул би бас дэмжих боломжгүй

Ц.Даваасүрэн: Иргэдийн дийлэнх гишүүдийн тоо нэмэх болон намын жагсаалтыг дэмжээгүй тул би бас дэмжих боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.31/-ийн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Одоо бид түүхэн хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэнэ. Үндсэн хуулиа дээдлэн сахина гэдэг. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлд маш анхааралтай хандах ёстой. Би хоёр удаа тойрогтоо ажиллаж 11 уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ 900 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзсан.

Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаа гишүүдийн тоо нэмэх асуудлын дэмжсэнгүй. Мөн намын жагсаалтыг дэмжсэнгүй. Учир нь намын жагсаалтад олон хэрэгт холбогдсон сонгогдох боломжгүй хүмүүс гарч ирэх шалтгаан болно гэж үзсэн. Тиймээс би Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй.

Би иргэдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүний хувьд тэдний байр суурийг баримтлах ёстой хүн. Нийт уулзсан иргэдээс 5,6 хүн л гишүүдийн тоон дээр эргэлзсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс иргэдээс сонгуулиар очих бүртээ та нарын төлөө зүтгэнэ гэж яриад өнөөдөр тэдний сонгох эрхэнд халдахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нам бүлгийн ашиг сонирхлын илэрхийлж болохгүй гэж байдаг. Мөн Журмын тухай хуульд Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрхийг дордуулж болохгүй гэж байдаг. Иймд иргэдийн үндсэн эрх нь сонгох учир тэдний саналыг зөрчиж болохгүй гэж үзэж байна. Мөн иргэд гурван жилд гурван удаа Үндсэн хуульд өөрчлөлт орж байгааг шүүмжилж байна. Өнөөдрийн биднээр Монголын төр зогсохгүй. Дараагийн үе гарч ирээд арай дутуу байсан гээд Үндсэн хуулийг өөрчилж магадгүй гээд хэлэх үг байна. Хууль юу гэж бичсэн байна. Би тэрийг л дагадаг. Төрийн албаны ёс зүй бол хуулиа л дагадаг байх хэрэгтэй. Бас л болоогүй гээд цаашид хуулиа өөрчилж явах байх. Ингэхдээ улс орныхоо хувь заяаг доголдуулахгүй байгаасай гэж хүсэж байна. Хүн хэлсэн үгэндээ эзэн байж, өргөсөн тангарагтаа үнэн ч байх хэрэгтэй. Тиймээс би иргэдийнхээ саналыг дэмжиж Үндсэн хуулийн өөрчлөлтөөс татгалзаж байна” гэлээ.

ҮЗЭХ: