Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэлхийн Ерөнхий сайд нарын клубын гишүүнээр сонгогдоод байгаа. Тус клубын гишүүд нь ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан 130 орчим хүн багтдаг гэдэг. Мөн тэрээр Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан ердөө 11 хүн багтдаг “Ахмадын зөвлөл”-ийн гишүүнээр сонгогдоод буй.
Товчхондоо, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх рондо байхгүй, ардчилсан гадаад улс орнуудад ажиллаж байгаа юм. Тэрээр саяхан дайны хөлд нэрвэгдсэн Украины Буча, Львов зэрэг хотуудад очиж, тусламж үзүүлсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж дэлхийн Ерөнхий сайд нарын клубын ажлаараа өчигдөр /2023.05.30/ БНСУ-д очиж, тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой уулзсан байна. Энэ талаар Yonhap news-ийн сэтгүүлч Жин Сон Чеол мэдээлжээ.
Харин энэ уулзалын талаар Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, “Ерөнхийлөгч Юн Сок Ёол. Бодлого үйл ажиллагааных нь цар хүрээ, хурд агуулга онцгой. Америк, Японд хийсэн айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдал, харилцаанд урьд өмнө байгаагүй дэвшил авч ирэв. Монголд, эрх чөлөөнд онцгой элэгсэг ханддаг удирдагч юм” хэмээн мэдээлжээ.
https://t.co/CESN3CTHfQ
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) May 31, 2023
ӨС-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол. Бодлого үйл ажиллагааных нь цар хүрээ, хурд агуулга онцгой. Америк, Японд хийсэн айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдал, харилцаанд урьд өмнө байгаагүй дэвшил авч ирэв. Монголд, эрх чөлөөнд онцгой элэгсэг ханддаг удирдагч юм. pic.twitter.com/h2rNc8HxW9