ЭСЯ: Сөүл болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай тул Монголчуудыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЭСЯ: Сөүл болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай тул Монголчуудыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ.

Тус мэдэгдэлд "2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06:41 цагт анхааруулгыг цуцлав. Иймд сургууль, албан газрууд хэвийн ажиллана. ЭСЯ-аас холбогдох байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах тул Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байна уу" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө