"Эрүүл Монгол хүн" үндэсний фестивалийн үеэр эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулах боломжтой

"Эрүүл Монгол хүн" үндэсний фестивалийн үеэр эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулах боломжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг өнөөдөр /2023.05.31/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй 3 талт хөдөлгөөний нэг бөгөөд үйл ажиллагаанд эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын чиглэлийн 30 орчим холбоод оролцож байна.

Фестивальд сагсан бөмбөгийн 3x3 тэмцээн, хөлбөмбөг, дугуйн болон скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын гайхамшигт үзүүлбэрүүд, агаарын болон газрын теннис, ширээний теннис, хүндийн өргөлт, фитнесс үзүүлбэрүүд, шугаман бүжиг, шатар, даам зэрэг нийтийн биеийн тамир, спортын чиглэлээрх 30 орчим холбоод үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй хичээл, сургалт, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах ба анх удаагаа Сүхбаатарын талбайд ууланд авиралтын 8 метр ханан хад сүндэрлэх аж.

Энэ өдөр эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл амьдралын жороо бичүүлэн, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээллийг авах боломжтой.

Мөн эрүүл, зөв зохистой хоол, хүнс, хүүхдийн баярын бэлгийн хямдралтай худалдаа мөн энэ өдөр дэлгэгдэх болно.